ВОНЖУ ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2025-07-02
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Вонжу хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Чо Ён Ги болон Байнгын хорооны дарга нар, Төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс ажлын айлчлал хийж байна.
 
Талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааг хөгжүүлэх, туршлага солилцох, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын бичиг баримтад гарын үсэг зурлаа.
 
Вонжу нь Сөүл хотооc 140 км-ийн зайд орших тээвэр, логистик, бизнес, инноваци, соёл, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хөгжсөн хот юм. Талууд олон салбарт туршлага судлах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр албан ярилцлага өрнүүллээ. Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай танилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.