СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АХМАДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЗОЛГОЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-03-01

       XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн Хаврын тэргүүн сарын билэгт сайн өдөр /2025.03.01/ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо дүүргийнхээ 100-аас дээш насны ахмад настнуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэн золголоо.