ОРЦ ГАРЦ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ӨНӨР БҮСЭД АЖИЛЛАЛАА

2025-02-27

            Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан Өнөр бүсийн ажлын хэсэг /2025.02.27/ орц гарч хаасан байршлийн судалгааг гаргаж газар дээр нь ажиллалаа. Туслах гудамж, орон сууцны хороолол доторхи зам, орц гарцыг чөлөөснөөр шуурхай албадын авто машин зорчих зам чөлөөтэй болж, иргэдийн амь нас эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломжтой болох юм.