УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД, ДОКТОР БОРБАЛА ОБРУЩАНСКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-02-13

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Борбала Обрущанскиг өнөөдөр /2025.02.13/ хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Унгар улсад 1500 орчим Монгол оюутан суралцаж байгаа бөгөөд жил бүр 200 оюутан  тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг байна. Хурлын даргын зүгээс дүүргийн оюутнуудыг тус хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсээд багш нар болон албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэхэд мөн хамтран ажиллах боломжтой талаар дурьдав.

Талууд цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, идэвхтэй өрнүүлнэ гэдгээ харилцан илэрхийллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Ар гүнт орчмын Хүннүгийн булшны судалгааны ажлын талаар санал солилцов.

Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд хадагтай Борбала нь түүхч,  Монгол судлаач мэргэжилтэй, МУИС-д суралцан докторын зэрэг хамгаалж байсан юм. Энэ онд Монгол-Унгар Улсын  дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.