Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилийг өнөөдөр /2025.02.12/ хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Хурлын даргын зүгээс дүүргийн оюутан сурагчдыг тус улсад суралцуулах, багш, ажилтан, албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн бол талууд соёл, спортын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар санал нэгдсэн юм. Талууд цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэн, идэвхтэй өрнүүлнэ гэдгээ харилцан илэрхийлэв.

