ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХАРЪЯАЛАХ ХЭЛТЭС, АЛБАДЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГ СОНСЛОО

2024-12-09

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурал өнөөдөр /2024.12.09/ боллоо. Хурлаар тус хорооны эрхлэх хүрээний асуудалд хамаарах хэлтэс, албад энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүн, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.