ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА

2024-11-29
Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын Нийслэлийн болон Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох “Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 70 гаруй шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж,
Эрэгтэй төрөлд:
1-р байр-М.Ариунтөр 27-р хороо
2-р байр-Х.Нямдорж 36-р хороо
3-р байр- Б.Болд 21-р хороо
4-р байр-Р.Амгаландорж 14-р хороо
5-р байр-Ж.Ганболд 8-р хороо
6-р байр-Ц.Пүрэвдорж 13-р хороо
Эмэгтэй төрөлд:
1-р байр- Х.Нямтэмүүлэн 9-р хороо
2-р байр- А.Мөнхсаран 37-р хороо
3-р байр- М.Жаргалсайхан 13-р хороо нар тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж, эрэгтэй эхний 6 байр, эмэгтэй эхний 3 байр Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх гардлаа.
Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Нийслэлийн шатрын холбоо, “Шаг дуг цод” НҮТББ-ын шатрын клубийн захирал Ч.Мөнхбат, Улсын шүүгч Д.Жамбалдорж, Шүүгч Ж.Дагийсүрэн, Х.Нямтэмүүлэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн захирал МУГБ Ч.Хишигмаа болон хамт олонд нь талархаж буйгаа илэрхийлье. Тэмцээнд шалгарсан дүүргийнхээ шатарчдадаа Нийслэлийн аварга цаашлаад Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.