Өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.
Судалгаанаас үзэхэд, хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь өглөө 07.00-08.00, орой 17.00-20.00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.
Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Цаашид нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөсний дагуу Сонгинохайрхан дүүргийн нийт 15 байршилд лед гэрэлт гарц хийх бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Үүнд:
1. 1-р хороо. Толгойтын замд 106 сургууль
2. 3-р хороо. Бага нарангийн замд 65 сургууль
3. 4-р хороо. Их нарангийн замд 162 сургууль
4. 6-р хороо. Баянхошууны замд 9 сургууль-2 байршилд
5. 19-р хороо. 21 хороолын замд 62 сургууль
6. 21-р хороо. Гүнт, найрамдлын зам 74 сургууль
7. 32-р хороо. 61 гарамд 121 сургууль
8. 33-р хороо Тахилтын замд 122 сургууль
9. 34-р хороо Найрамдлын замд 106 сургууль
10. 37-р хороо.Содонгийн арын замд 154 сургууль
11. 41-р хороо. Баруун салааны зам 124 сургууль
12. 37-р хороо. Найрамдлын замд 152-р сургууль.
