Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

2022-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэл, дүүргийн салбар комисс хамтран Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. 

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хамбын овоонд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж буяны ном хурлаа. 

Энэхүү арга хэмжээнд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд, Цэргийн хүрээний зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдийн хамт оролцлоо. 

Халуун итгэл цөхөрсөн 

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

Хамаг Монголчууд бүү мартагтун...