Иргэд хүүхдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг олж илрүүлэх шалгалтыг хийж дараах 392 зөрчлийг илрүүллээ

2022-09-13

Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 600 гаруй хүүхэд ахуйн осолд өртөж бэртэж гэмтсэн байна. Өдөрт 2-3 хүүхэд бэртэж гэмтэж буй нь маш харамсалтай. 

Энэ тоог бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор #Ээлтэй_ирээдүй аяныг зохион байгуулж тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд иргэд хүүхдийн амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг олж илрүүлэх шалгалтыг хийж дараах 392 зөрчлийг илрүүлсэн. 

Үүнд: 

  1. Цахилгааны хазгай шон -6
  2. Цахилгааны утас газраар ил явсан, стандартын бус -161
  3. Эвдэрсэн камер -23
  4. Эвдэрсэн үерийн ус зайлуулах суваг -5
  5. Шаардлагатай авто замын хурд сааруулагч -2
  6. Таггүй траншейн -46
  7. Өндөр хүчдэлийн шонгийн хажууд буусан айл өрх -15
  8. Эвдэрсэн тоглоом, сандал -81
  9. Гэрэлтүүлэггүй харанхуй гудамж -3
  10. Ухаад орхисон нүх -6
  11. Овоолсон шороо -15
  12. Цахилгааны таггүй шит -5
  13. Явган хүний зам хаасан -3
  14. Бусад -43 гэх зэрэг зөрчлүүд илрээд байна. 

Иргэд, албан байгууллага, тус хороодын холбогдох албан тушаалтан дор бүрнээ хариуцлагатай байж зөрчлийг арилгаж #Ээлтэй_ирээдүйг бүтээхийн төлөө нэгдэхийг хүсье.