Хүүхэд бүр ээлтэй ирээдүйд амьдрах эрхтэй

2022-09-15
Жил бүр хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс олон зуун хүүхдүүд бэртэж тэр байтугай амь насаа хүртэл алдаж байна. Өнгөрсөн жил, зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт 600 гаруй хүүхэд ахуйн ослоос үүдэн бэртэж гэмтсэн. Бид энэ тоог бууруулахаар ЭЭЛТЭЙ ИРЭЭДҮЙ аяныг хэрэгжүүлээд байна.
Энэхүү аян нь иргэд, хүүхдийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж, хууль стандартын дагуу иргэн, албан байгуулга, төр нэгдэж болзошгүй эрсдэлийг арилгах арга хэмжээг авч ээлтэй ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байна.