Ээлтэй ирээдүй аяны эргэн тойронд

2022-09-19

#Ээлтэй_Ирээдүй_аяны хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 9 сургуульд 10 өсвөрийн аврагч бүлгийг байгуулж 150 хүүхдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт үргэлжилж байна.

Тус сургалтаар өсвөр насны хүүхдүүд гал түймэр, газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед хэрхэн бие хамгаалах, бусдад анхны тусламж үзүүлэх мөн хүүхдийн аюулгүй орчин ямар байх талаар санал зөвлөмж солилцсон сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс, дэлхийн зөн Монгол ОУБ-ын СХД-ийн орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж байгаад талархаж байна.