ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯАЛАГДАХ ХЭЛТЭС, АЛБА БОЛОН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГЭРЭЛТҮҮЛГИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-06-13

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны төлөөлөгчид Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Захиалагчийн алба ОНӨААТҮГ, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Худалдан авах ажиллагааны алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их хотын гэрэл” ХХК, “Цацрах хангай” ХХК, “Филипс гэрэлтүүлэг” ХХК-уудын үйл ажиллагаатай танилцан, 2025 оны үйл ажиллагааны биелэлт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд тулгамдаж буй саад бэрхшээлүүд, түүнийг шийдвэрлэх арга замын хүрээнд санал солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж ажиллалаа.

Энэ онд дүүргийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 179 төсөл арга хэмжээ, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар 4 томоохон төсөл хэрэгжиж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэн, үерийн далан, автозамын бүтээн байгуулалтын зориулалтаар 4, 26, 40-р хороодын нутаг дэвсгэрт газар чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна.

 Дүүргийн гэрэлтүүлэг, ашиглалт арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд хамтын ажиллагааны гэрээг богино хугацаанд хийж байгаа нь үйл ажиллагаагаа урт хугацаанд төлөвлөж, хөрөнгө оруулалт хийж ажиллахад хүндрэл учруулдаг ба энэ нь хавар, тоосжилтын улиралтай давхацдаг тул арчлалтын ажилд хүндрэлтэй байдгийг сануулж байв. Хорооны Төлөөлөгчид асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.