Л. Сачийхангай
ИТХ-ын Төлөөлөгч

Лхагвасүрэн

Сачийхангай

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 40-Р ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-09-19
Өнөөдөр /2025.09.19/ Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд байрлах 40-р хороонд төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг нэг дороос хүргэх цогцолбор барилгын нээлт боллоо.
Тус барилга нь нийт 860 м.кв талбай, дөрвөн давхар, 16 өрөө тасалгаатай бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, улсын бүртгэл, хорооны үйлчилгээ зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлжээ. Мөн ахмадуудад болон хүүхдүүдэд зориулсан танхимуудтайгаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна.
Ингэснээр 40-р хорооны 2455 өрхийн 8756 иргэн төрийн үйлчилгээг гэртээ ойрхон, тохь тухтай, цогцоор авах боломжтой болж байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон иргэд төрийн үйлчилгээ ойрхон болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо хорооны албан хаагчдад болон иргэдэд амжилт хүсэж, баяр хүргэлээ.