Л. БЯМБАДОРЖ
ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны дарга

Лхагважав

БЯМБАДОРЖ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2026-01-22

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.01.22/ дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын байранд боллоо. Зөвлөлийн хуралдаанаар Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлантай танилцаж, дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа цэгүүдийг тодорхойлох, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, хяналт тавих зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, зөрчил гардаг хэсгүүд болон авто зам дагуух замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, бүртгэлжүүлэлт дахин хийхийг дүүргийн Засаг даргад, харьяалсан Хурлын хороод үе шаттай, зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо үүрэг болголоо. Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ нь зам талбайн цэвэрлэгээ, хог ачиж тээвэрлэх, иргэдийн бүлэг гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 315 ажилтан, 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.