Х. ЭРДЭНЭТУЯА
ИТХ-ын Төлөөлөгч, Хурлын хорооны дарга

Хүнийхүү

ЭРДЭНЭТУЯА

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-10-14
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар /2025.10.14/ дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж чиглэл өгч ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов. Уг асуудлаар гаргасан саналыг нэгтгэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мөн 2025 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй, гүйцэтгэл удааширсан болон зогссон бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, 2026 оны төсвийн төсөлд тусгах санал авч, нэгтгэж ажилласан ажлын хэсгүүдийн тайланг сонслоо.