М. БАТМЭНД
ИТХ-ын Төлөөлөгч

Мөнхжаргал

БАТМЭНД

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЖАРГАЛАНТ ТОСГОНД АЖИЛЛАЛАА

2024-12-05
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгонд бэлчээрийн мал, фермер, газар тариалан эрхэлдэг иргэд амьдардгаараа онцлог. Тус хороо 2700 орчим өрхтэй бөгөөд 7000 гаруй иргэн амьдарч байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо 21-р хороо буюу Жаргалант тосгоны Тамгын газар болон Цагдаагийн тасгийн албан хаагч нартай уулзлаа. Мөн Цагдаагийн тасаг, 74-р сургууль, сурагчдын дотуур байр, Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Уулзалтын үеэр Хурлын дарга албан хаагч нарт тулгамдаж буй асуудлаар нэг бүрчлэн санал солилцлоо. Харин албан хаагч нарын зүгээс төрийн албан хаагчдын нийгмийн хангамж, ажиллах орчин, нөхцөл, Жаргалант тосгоныг ногоон бүс болгож бүрэн камержуулах, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, Цагдаагийн тасгийн байрны гаднах засвар, цалин хангамж зэрэг асуудлыг хөндөв.
Нутгийн удирдлагын байр буюу хорооны байрны асуудлыг шийдвэрлэрээс эхлээд хотын төвөөс алслагдмал зайд орших 21-р хороонд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх ёстойг хурлын дарга Б.Золбоо онцолсон юм.